Жүжигчин Б.Навчаа “Хулгайч” сайтуудыг болгож тавилаа
2013 оны 11 сарын 15

“Ларьдма” Монголын уран сайхны киног зөвшөөрөлгүйгээр байрлуулсан сайтуудыг эхнээс нь хааж эхэлжээ. Оюуны өмчид зөвшөөрөлгүйгээр халдан шударга бусаар өрсөлдөж буй эдгээр сайтуудтай хатуу тэмцэнэ гэдгээ илэрхийлсэн тус киноны продюссор Б.Навчаа одоогийн байдлаар  www.saak.biz.com, www.mongolbox.com, www.ongiroo.mn зэрэг сайтуудын заримыг нь хааж, зарим сайтууд дээр тавигдсан киногоо устгуулсан байна.

Оюуны өмчийн эрхийг байнга зөрчиж байдаг хулгайч сайтуудыг хашраасан жүжигчин Б.Навчаагийн үйлдэл тэдэнд том сургамж болсон биз ээ. Ямартай ч энэ мэт оюуны өмчийн эрхийг зөрчин, шударга бусаар өрсөлдөж буй сайтуудыг ШӨХТГ анхаармаар л юм даа.

 

М.Кэйт